“Эрт илрүүлгээр хавдрын 2796 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн”

2022-12-10 422 0

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг үзлэг оношилгоо, шинжилгээний явцын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд” Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 707,776 иргэн эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан. Үүнээс 45.8хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийг байршлаар нь авч үзвэл 50.1 хувь нь Улаанбаатар хот, 49.9 хувь нь хөдөө, орон нутагт хамрагдсан байна. Мөн нийт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 69 хувь нь 0-17 насны хүүхдүүд, 31.5 хувь нь насанд хүрэгсэд буюу 18-аас дээш насныхан байгаа юм. Эрт илрүүлгээр хортой болон хоргүй хавдрын нийт 2796 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс нийт 135 хортой хавдрын оношийг баталгаажуулж, эмчилгээг эхлүүлжээ.

Нийт өвчлөлийн тохиолдлоос:

  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэг – 64.9 хувь
  • Дотоод шүүрэл, тэжээл бодисын солилцооны үрэвсэл – 9.1 хувь
  • Шээс, бэлгийн тогтолцооны эмгэг – 6 хувь
  • Зүрх судасны тогтолцооны эмгэг – 5.8 хувь
  • Амьсгалын тогтолцооны эмгэг – 4.2 хувь бүртгэгдсэн бөгөөд эдгээр таван өвчлөл нийт иргэдийн 90%-ийг эзлээд байгаа нь анхаарал татахуйц байгаа юм.

Мөн эрт илрүүлгийн шинжилгээнд нийт 707,776 иргэн хамрагдсанаас 699,000 иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээний хариугаа E-Mongolia цахим хаягаас өөрийн регистрийн дугаараар татаж авах бүрэн боломжтой” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`