Энэ оны эхний гурван сард Илон Маскийн орлого 40 тэрбум ам.доллараар буурлаа

2024-03-09 205 0

Блүүмбергээс тэрбумтнуудын хөрөнгийн индексийг тооцон гаргахад Илон Маскын хөрөнгө энэ оны эхний гурван сард 40 тэрбум ам.доллароор буурсан байна.

 

Ингэснээр тэрбээр тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Түүний хөрөнгө 189 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

 

Түүний хөрөнгө ийн буурах болсон нь “Тэсла”-ийн хувьцааны ханш унасантай ихээхэн холбоотой юм.

 

Мөн түүнийг “Х” буюу хуучнаар Твиттер платформыг худалдан авснаас хойш компаниуд зар сурталчилгаагаа татаж эхэлсэн.

 

Тэрбумтнуудын жагсаалтыг Louis Vuitton, Christian Dior, Tiffany & Co зэрэг тансаг зэрэглэлийн 75 брэндийг эзэмшдэг LVMH группын ерөнхийлөгч Бернар Арно тэргүүлж байна.

 

Эх сурвалж: Insider

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`