Өвөлжилт хүндэрсэн орон нутгуудад туулах чадвар сайтай автомашин олгох ажил эхэллээ.

2024-03-02 326 1

Өвөлжилт хүндэрсэн сумдад туулах чадвар сайтай автомашин олгох ажил эхэллээ.

ЗГ-аас орон нутгийн малчид, ард иргэдэд төрийн тусламж үйлчилгээг шуурхай, саадгүй үзүүлэх зорилгоор өвөлжилт хүндэрсэн сумдад 100 автомашин худалдан авах 15 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүнд байгаа сумдад автомашинуудыг нь олголоо.

Мөн ирэх өдрүүдээр сумын эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин өгөх ажил эхэлнэ.

 

ЗГ-аас өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдын малчдад 2-р ээлжийн тусламж хүргэх ажил мөн эхэлж байна. Маргаашаас эхлэн 111 суманд 10 000 тонн тэжээлийн будаа хүргэж, 117 000 малчин өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа олгох юм.

 

#ХамтдааДавна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`