Солонгосын уламжлалт мөсний загасчлалын наадам сүүлийн гурван жил завсарласны эцэст Канвонь мужийн Хвачон хотод эхэллээ.
Дэлхийд алдартай тус наадам нь 2020 онд цаг агаарын хэт дулаарлаас болж цуцлагдсаныхаа дараа 2021, 2022 онуудад ковид цар тахлаас болж зохион байгуулагдаж чадаагүй ээ. Анх 2003 онд зохиогдсон тус наадамд 2006-2019 оны хугацаанд жил бүр нэг сая орчим хүн оролцсоор иржээ.
Нэгдүгээр сарын 29 хүртэл 23 өдрийн турш үргэлжлэх тус наадам нь хоёр Солонгосын хилийн ойролцоох алслагдсан уулын хотод зохиогддог.

Наадамд оролцогчид том голын мөсөн дээр цооног гаргаж загасчилдаг байна. Түүнчлэн усан сан руу орж нүцгэн гараараа хулд загас барих тэмцээн, мөсөн хөлбөмбөг, чаргаар гулгах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ энэ үеэр зохион байгуулагддаг.




