Эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаалын улмаас Шри Ланкийн сайд нар огцорлоо

2022-04-05 421 0

Шри Ланкад өрнөж буй эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаалын улмаас тус улсын Засгийн газрын хэд хэдэн сайд, Төв банкны ерөнхийлөгч нь огцорлоо.

Огцрох өргөдлөө өгсөн сайд нарын дунд Ерөнхийлөгчийн үеэл, Залуучууд болон спортын сайд багтаж байгаа аж.

Шри Ланка улсын валют үнэгүйдэж, эм тариа, шатахуун, хүнсний үнэ нэмэгдсэн нь олон нийтийг хамарсан жагсаал, улмаар үймээн гарахад нөлөөлсөн байна.

Жагсагчид нийслэл Коломбо хот дахь Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн гэрийн үүдэнд гал тавьж, тоосго шидэлсэн тул Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт онц байдал зарлажээ.

Гэвч иргэд онц байдал, хөл хорионы дэглэмийг үл тоон жагссаар байна.

Шри Ланка улсын валютын нөөц сүүлийн хоёр жилийн хугацаанд 70 хувиар буурч 2.31 тэрбум ам.долларт хүрсэн. Инфляц сүүлийн таван сарын дотор гурав дахин нэмэгдэж 17.5 хувьд хүрчээ. Тус улс нийт 4 тэрбум ам.долларын гадаад өртэй бөгөөд энэ оны долоодугаар сард багтааж 1 тэрбумыг төлөх шаардлагатай.

Шри Ланка дахь дэлгүүрүүд агааржуулагчаа ажиллуулах мөнгөгүйгээс хаалгаа барьж шатахуун авахаар халуун наранд дугаарлаж байсан иргэд амиа алдсан байна.

Иргэд хэдэн долоо хоногийн турш тайван замаар жагсаж байсан ч Засгийн газраас хариу өгөхгүй байсан тул өнгөрсөн долоо хоногт үймээн болон хувирчээ.

Эх сурвалж: CNN

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`