Ингэж ёс зүйгүй аашилж болохгүй

2025-06-09 71 0
Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “ТҮЦ эрхлэгч нар худалдааны төв дээр эхнээсээ ажил үйлчилгээгээ хийгээд явж байна. Зөвшөөрөл аваагүй байж улс төржүүлж, Улаанбаатар хотын үйлчилгээний асуудлыг намын асуудалтай хольж байна. Ингэж ёс зүйгүй аашилж болохгүй. Нийслэл хотын асуудлыг намын байрны гадна жагсаж, улс төржүүллээ” гэв.
Үүний хариуд жагсагчид “Огцрох амархан жагсаал 22 өдөр жагсахдаа зөвшөөрөл аваагүй. Бид үзэл бодлоо илэрхийлсний төлөө яагаад хөөгдөх ёстой юм бэ. Хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж жагссаны төлөө зөвшөөрөл аваагүй гэж албадан буулгаж байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`