33 орны Спортын сайд нар ОХУ-ыг хасахыг шаардлаа

2022-07-03 387 0

Өнгөрсөн сард манай нийслэлд болсон Их Дуулга тэмцээнд ОХУ-ын жүдочид Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр оролцсон нь дэлхийн спортын ертөнцөд ихээхэн маргаан авчирсан билээ. Хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасаад байсан ч Их Дуулга тэмцээн оросууд их спортод эргэн ирсэн анхны тэмцээн нь болсон юм.

Үүнтэй холбогдуулан Барууны орнуудын Спортын сайд нар хуралдаж, ОХУ, Беларусын спорт холбоодын гишүүнчлэлийг цуцлахыг шаардлаа.

Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд Камиль Бортничук “ОХУ-ын эсрэг тавьсан спортын хориг арга хэмжээг чангатгахыг 33 орны Спортын сайд нар шаардаж байна. Европын холбооны 25 орон (Болгар, Унгар оролцоогүй), Их Британи, АНУ, Шинэ Зеланд, Австрали, БНСУ, Япон, Норвег, Канадын Спортын сайд нар өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Оросын эсрэг тавьсан спортын хориг арга хэмжээ бага багаар суларч байгаад санаа зовниж байна. Зарим олон улсын спорт холбоо ОХУ, Беларусыг хасахаас татгалзлаа. Зарим тохиолдолд Шүүхээс орос тамирчдад тэмцээнд оролцох эрх өгсөн байна. Бид спортын бүх төрлийн холбоод ОХУ, Беларусын гишүүнчлэлийг зогсоож, Оросын нутаг дэвсгэр дээр болж байгаа тэмцээнийг дамжуулахаа зогсоохыг шаардаж байна” гэж ярьсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`