Өчигдөр ОХУ-аас 733 тонн тэжээлийн улаанбуудай ирсэн. Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймагт хүргэгдээд байна.

2024-03-22 196 0

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

 

Зудын улмаас 380 өрх ямар ч малгүй болсон байна.

Энэ талаар Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Улсын хэмжээнд 5.2 сая толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.4 сая толгой мал хорогджээ.

Гадаадын орнууд, ДТГ-аас 3.6 сая ам.долларын тусламж ирүүлснийг долоон аймгийн 60 сумын 174,930 малчин өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-аас буцалтгүй тусламжаар 8,500 тонн тэжээлийн улаанбуудай олгохоор шийдвэрлэж, татан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Өчигдөр ОХУ-аас 733.6 тонн улаанбуудай ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь агуулахаас Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймаг татан авлаа. Бусад аймагт хүргэх ажил явагдаж байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`