Дэлхийд

Индонези: Экспортын сам хорхой, пүүзнээс цацраг идэвхт бохирдол илэрсэн

АНУ руу экспортолсон сам хорхой, халуун ногоо, түүнчлэн Нидерланд руу тээвэрлэсэн пүүзийг эргүүлэн татахад хүргэсэн цацраг идэвхт бохирдлын сэжигтэй хэрэгт Индонезийн эрх баригчид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах болжээ. Мөрдөн байцаалтыг Жава арлын Бантен мужийн Циканде аж үйлдвэрийн цогцолборт байрлах металл боловсруулах үйлдвэрт эхлүүлжээ. Уг байгууламж нь “PT Peter Metal Technology” гэх компанийнх бөгөөд Хятадын ашиг сонирхлын өмч гэж мөрдөн байцаагчид үзэж байна.  Мөрдөн байцаалтыг удирдаж буй ажлын хэсгийн хэвлэлийн төлөөлөгч Бара Хасибуан хэлэхдээ “Цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Цезий-137 гэх бодисын ул мөр Индонезийн тээвэрлэлтэд илэрсэн. Уг хэргийг анх Голландын эрх баригчид мэдээлсэн” гэжээ. Тухайн үед хэд хэдэн хайрцаг пүүз бохирдсон нь тогтоогджээ.

ЭХ СУРВАЛЖ: NIKKEI ASIA

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %