“The MongolZ” ДАШТ-ий шилдэг 16-д шалгарсан Азийн анхны баг болоод байна.

2024-03-22 208 0

Цахим спортын “The MongolZ” баг “PGL Major Copenhagen 2024” буюу “Counter- Strike 2” тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ. Тэд уржигдар Бразил улсын “Legacу” багийг 2:0 харьцаатайгаар буулган авч ДАШТ- ий шийдвэрлэх шатанд Ази тивээс шалгарсан анхны баг болж, цахим спортын түүхэнд бичигдлээ. “The MongolZ” баг нь зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнийг зорьсон.нэхүү тэмцээнийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулдаг. ДАШТ гуравдугаар сарын 17-31-нд Дани улсын нийслэл Копенхаген хотод болж байгаа юм. Тус тэмцээнийг

“Open stage”,

“Elimination stage”,

“Play off”

гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулж байна. “Play off” буюу шийдвэрлэх шат энэ сарын 21-24- нд болох ажээ. Нийт 16 багаас найм нь шийдвэрлэх шатанд шалгарч, тоглолтыг цааш үргэлжлүүлэх юм. ДАШТ-ий тоглолтууд онлайнаар болж байгаа. Зөвхөн шийдвэрлэх тоглолт Данийн “Royal arena” цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн өмнө шууд дамжуулна.

Тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар.

Холбоотой мэдээ

`