Хөтөлбөрийн хүрээнд менторууд гадаад улсад суралцсан туршлага, мэдлэгээсээ хуваалцах чөлөөт хэлбэрийн яриа, ярилцлагуудыг долоо хоног бүр зохион байгуулж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдад хилийн чанадад суралцах, амьдрах талаарх суурь ойлголтыг өгөх юм.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй тус хөтөлбөр 2022 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.


