Урт цагааны барилгын төлөвлөлтөд 3000 гаруй хүн саналаа өгөөд байна

2023-11-08 357 1
Урт цагааны барилгын төлөвлөлтөд 3000 гаруй хүн саналаа өгөөд байна
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn

цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home

цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`