Н.Түвшинбаярыг энэ БААСАН ГАРАГТ шүүнэ

2022-04-25 451 0

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд товложээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм.

Дээрх зүйлчлэл нь 5-12 жилийн хорих ялтай ажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`