
Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Times Higher Education(THE)” байгууллагын удирдлагуудтай уулзжээ.
Уулзалтын үеэр салбарын сайд Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгох хүсэлт гаргасан тухай Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас мэдээлэв. Гэхдээ эхний ээлжид дотооддоо эрэмбэлэх юм байна.
THE нь 1971 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2004 оноос эхлэн дэлхийн болон олон улсын хэмжээнд дээд боловсролын байгууллагын чансаа эрэмбийг тогтоож ирсэн байна.