
Монголын Залуучуудын Холбооны байрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа асуудал шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байр буюу олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар Авлигатай Тэмцэх Газарт ханджээ.
Монголын Залуучуудын Холбооны байрны асуудал 2019 онд мөн сөхөгдөж байх үед тус холбооны дөрвөн давхар байшингийн ердөө нэг давхарт л МЗХ үйл ажиллагаа явуулж бусад давхрыг нь аж ахуйн нэгжүүдэд түрээсэлдэг буюу зориулалтын бусаар ашигладаг мэдээлэл гарч байв.