ЦЕГ: Иргэн Ибүкүро Томоко Төрийн ордныг тал бүрээс нь бичсэн учир бичлэгийг зогсоосон

2023-02-18 381 0
ЦЕГ: Иргэн Ибүкүро Томоко Төрийн ордныг тал бүрээс нь бичсэн учир бичлэгийг зогсоосон
Өчигдөр Япон улсын иргэн, Монгол Улсад оршин суугч Ибүкүро Томоко Төрийн ордныг тойрч иргэдэд чипс тараах үеэр цагдаагийн байгууллагаас бичлэгийг зогсоож буй нь олон нийтийн сүлжээнд тархсан. Түүний бичлэгийг зогсоосон шалтгааны талаар ЦЕГ-аас тодруулахад “Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог бөгөөд энэ нь гадны улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна. Томоко гэх Япон Улсын иргэн нь чипс сурталчилж байна гэх нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийснийг Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж бичлэгийг зогсоолгосон” гэх тайлбар өглөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`