XI сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2025-11-07 44 0

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 13-наас олгож эхэлнэ.

 Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжүүдийг мөн арваннэгдүгээр сарын 13-нд олгож эхлэх юм.

Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн мөнгийг арваннэгдүгээр сарын 13-наас, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд тус тус олгохоор төлөвлөжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`