Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг “FIBA U16 CUP 2025” тэмцээн анх удаа манай улсад энэ сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
Нийт 15 баг оролцох бөгөөд уг тэмцээнд түрүүлсэн баг ирэх жил болох “U17 дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.
Монгол Улсын баг тамирчдын сонгон шалгаруулалтыг U16 Улсын аварга шалгаруулах тэмцээн, Хүүхдийн их наадамд оролцсон тамирчдаас сонгон албан ёсны бэлтгэлээ өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд наймдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Шинэ Зеланд, Бахрейн улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөжээ. v


