Дөрөвдүгээр сарын 8: Египетийн “Алтан хот”-ыг илрүүлэв

2022-04-08 830 0

Дэлхийн түүхэд дөрөвдүгээр сарын 8-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1820 оны дөрөвдүгээр сарын 8. Venus de Milo баримлыг илрүүлэв

Эртний Грекийн соёлыг илтгэх алдарт баримлуудын нэг “Venus de Milo”-г 1820 оны дөрөвдүгээр сарын 8-нд Ёргос Кентротас гэх тариачин илрүүлжээ.

Баримлыг Грекийн Милос арлын Трипити хотын ойролцоох Милос тосгоны эртний балгас дундаас олсон байна.

Уг баримал нь НТӨ 150-125 оны үед хамаарах бөгөөд одоогоор Францын Парис хот дахь Лувр музейд хадгалагдаж байна.

1898 оны дөрөвдүгээр сарын 8. Атбара голын тулаан

Суданы хоёрдугаар дайны үеэр Англи-Египетийн цэргүүд Суданы босогчдыг дарсан Атбара голын тулаан 1898 оны дөрөвдүгээр сарын 8-нд болжээ.

Тулаанд нийт 30 мянган цэрэг оролцож Англи-Египетийн арми ялсан. Улмаар Суданы газар нутагт Англи-Египетийн ноёрхол тогтох эхлэл болсон байна.

Дайралт эхэлснээс хойш ердөө 45 минутын дотор 3000 цэргээ алдсан Суданы арми ухарсан бол Англи-Египетийн талаас 80 орчим хүн л амь үрэгджээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 8. Египетийн “Алтан хот”-ыг илрүүлэв

Египетийн фараон гуравдугаар Аменхотепын байгуулсан “Алдагдсан алтан хот”-ыг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд илрүүлжээ.

3400 жилийн настай уг хот нь Тутанхамуны бунхныг олсноос хойших хамгийн том нээлт гэж Египетийн археологичид үздэг.

Нил мөрний баруун эрэгт Лухор хотын ойролцоо байрлах хотыг Египетийн нарны бурхны нэрээр “Атен” хэмээн нэрлэжээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`