add_action('wp_head', function(){echo '';}, 1); Нийслэлийн таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө

Нийслэлийн таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө

2024-05-31 93 0

Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг энэ онд хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө. Тодруулбал, яаралтай үед түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон БНХАУ-д үйлдвэрлэсэн “FOTON G7 Ambulance” загварын автомашиныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд хоёр, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ” амаржих газрууд болон Шүд, эрүү, нүүрний төвд тус бүр нэгийг хүлээлгэн өгсөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`