
Төрийн ордонд өнөөдөр /2022.04.15/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган болж байна.
Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Энэ үеэрээ Монгол Улсыг хөгжүүлэх 10 том зорилтыг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.
Үүнд:
1. Эх орноо эрчим хүчний найдвартай үүсвэрээр хангаж, цаашлаад экспортолдог улс болох ёстой.
2. Нефт, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.
3. Үндэсний бүтээгдэхүүнээр дотоодоо бүрэн хангаж, органик хүнс экспортлогч орон болох шаардлагатай.
4. Хүнд, хөнгөн үйлдвэрийг барьж байгуулах хэрэгтэй.
5. Авто зам, төмөр зам, агаарын зам зэрэг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээтэй болох ёстой.
6. Цахим үндэстэн, дижитал Монгол болох ёстой.
7. Уул урхай, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй.
8. Банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй.
9. Орон зайн оновчтой бүтэц, сууршлын зөв тогтолцоотой хотыг байгуулж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай.
10. Ногоон Монгол болох хэрэгтэй.