НОБГ: Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна

2024-06-18 157 0

Өнөөдөр /2024.06.18/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГазар мэдээлж байна. Иймд болзошгүй аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

– Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,

– Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,

– Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

– Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх,

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,

– Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`