Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-аар өчигдөр/2022.07.01/ баталсан байна. Авто зам ашигласны төлбөрийг жилд нэг удаа төлдөг журамтай.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс:
- Суудлын автомашинд 20-40 мянган төгрөг
- Ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянган төгрөг
- Автобус 40-60 мянган төгрөг
- Механизм 30-60 мянган төгрөг
- Мотоцикл, мопед 10 мянган төгрөг
- Цистерн 50 мянган төгрөг
- Чиргүүл 30 мянган төгрөгийн суурь хураамж авахаар тогтоожээ.


