- Сүмо бөхийн 1-р сарын тэмцээн болж өндөрлөлөө.
- Хацү башёд ёокозүна Тэрүнофүжи Г. Ган-Эрдэнэ түрүүлж, сүмо бөхийн дээд зиндаанд 9 дэх цомоо авлаа.
Японы сүмо бөхийн Хацу башё буюу 1-р сарын тэмцээний сүүлийн барилдаанууд өнөөдөр болж, ДЭЭД ЗИНДААНД таван монгол бөх зодоглосон бөгөөд ёокозүно Тэрүнофүжи Г. Ган-Эрдэнэ түрүүллээ.
Тэрүнофүжи өвдөгний бэртлийн улмаас сүүлийн 3 башёг өнжсөн ч маш олон саад бартаа, гэмтэл бэртлийн араас 2024 онд мэргэжлийн сүмогийн 9 дэх түрүүгээ хүртэж эхлүүллээ.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ:
“Бэлтгэл дутуу байгаа нь өвчин биш бэртэл учир өвдөөд л өнгөрөх зүйл. Өвдөлтийг бол тэсэж болно. Харин өвчин гэдэг бол хэцүү зүйл. Тийм болохоор энэ бүгдийг би даван туулж чадна” гэж хэлсэн нь олон залуусд нэгийг бодогдуулах биз ээ.
Сүмо бөх сонирхогчид маань ч өнөөдрийн тэмцээний үйл явцыг “болох юм болдгоороо боллоо” гэцгээх нь тун бахархалтай.



