“Кинг Тауэр”-ийн зорчих хэсэгт саад учруулсан хашааг нураах шийдвэр гаргажээ

2022-04-15 633 0

“Кинг тауэр” хотхоны автомашин чөлөөтэй зорчих хоёр гарцыг хашаагаар хааснаар оршин суугчид эмнэлгийн тусламж үйлчилгээ, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл гардаг тул оршин суугчид эсэргүүцэл гаргажээ.

Оршин суугчдын зүгээс хотын удирдлагад 2017 оноос хойш зам хаасан хашааг нурааж, замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгох хүсэлтээ удаа дараа тавьж ирсэн юм.

Улмаар хотын удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дагуу автомашины орц хаасан төмөр хашааг буулгаж эхэлсэн байна. Гэтэл замын эсрэг талд “Хүннү 2222” орон сууцыг барьж байсан “Хурд” группийн ажилчид нураах үйл ажиллагаанд саад учруулсан байна.

Энэ талаар ТВ8 телевизийн “ТОЛЬ” мэдээллийн хөтөлбөр сурвалжилжээ.

“Толь” хөтөлбөрийн сэтгүүлчид Хотын даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, “Хүннү-2222” байрны оршин суугч, “Маршал таун” хотхоны зохицуулагч нарын эх сурвалжуудаас мэдээлэл авч, бодит байдлыг сурвалжилсныг хүргэж байна. 

Сануулахад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2021 оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өгч байжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`