Фибо Клауд компанийн хамт олон өөрсдийн хөгжүүлсэн Үүлэн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг Казахстан улсын зах зээлд 2022 онд амжилттай нэвтрүүлж байв. Тэд энэ удаа Америкийн Нэгдсэн Улсын “ЦАХИУРЫН ХӨНДИЙ”-д зохион байгуулагдаж буй “Hero Training” эрчимжүүлсэн таван долоо хоногийн хөтөлбөрт хамрагдаж байна. Ингэснээр Пало Алтод таван сарын турш байрлаж Цахиурын хөндийн сайн туршлагуудыг судлах юм.
Тодруулбал, уг хөтөлбөрт Төв Азийн бүсээс эхний шатанд 199 гарааны бизнес хамрагдах хүсэлтээ ирүүлснээс 80 нь урьдчилсан хөтөлбөрт тэнцсэн бол Төв Азийн сүүлийн шатанд шилдэг 15-ыг шалгаруулж, Монгол улсаас “Фибо Клауд” тодорлоо.
2023 оны тус хөтөлбөрт тэнцсэн нийт стартапын мэдээллээс дурдвал:
- Дэлхийн өнцөг булан бүрээс Англи, Аргентин, Франц, Испани, Итали, Монгол зэрэг 24 орны стартап
- Нийт стартапын босгосон хөрөнгө оруулалтын дүн: $28 сая ам доллар
- Үүсгэн байгуулагчдын дундаж нас: 31
- Web3, Robotics, Healthcare зэрэг нийт ялгаатай салбарын тоо: 12
Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Draper Venture Capital-г үүсгэн байгуулагч Tim Draper нь Hotmail, Skype, Tesla, Coinbase зэрэг бидний мэдэх олон компаниудад хөрөнгө оруулсан гэдгээрээ алдартай.
Tim Draper нийт 5 хөрөнгө оруулалтын сантай. 225 хөрөнгө оруулалт хийснээс хөрөнгийн зах зээлд бүртгэлгүй ч 1 тэрбум долларын үнэд хүрэх 34 компанитай, венчур капиталын бизнест 38 жилийн туршлагатай эрхэм билээ.


