Өнгөрсөн долоон хоногийн пүрэв гарагт /2024.05.30/ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр 05 дугаар ангийн цэргүүд Төв аймгийн Цээл сумаас хойш 10 км-т байрлалтай “Шар бүрд” гэдэг газар хашаа барьж байжээ. Харин тухайн үед автомашины тоормос эвдэрсэн шалтгаанаар осол гарч, цэрэг амиа алдсан байна.


