Автобусны буудлаас иргэдийн утсыг хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

2022-04-09 607 0

Дөрөвдүгээр сарын 07-ны өдөр 5 иргэнээс “Автобусны буудал дээрээс гар утсаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай эрэн сурвалжилга явуулжээ. Улмаар 30-39 насны З, Г, О нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсээ ил задгай авч явахгүй, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`