By admin Share Хуваалцах Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд энэ оны 06-р сарын 11-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал явагдана. Жагсаал тухайн өдрийн 21:00 цагт их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас хөдөлж Энхтайваны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрнэ. Хүндэтгэлийн жагсаалын маршрутын дагуу 21:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Гандантэгчэнлин хийд хүртэлх замыг түр хязгаарлах тул иргэд, олон нийт Та бүхэн түр хязгаарласнаас бусад замаар зорчиж, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу. Хуваалцах Энэ мэдээнд таны өгөх хариулал Зөв гоё 0 ХаХа 0 Гайхалтай 0 Харамсалтай 0 Буруу 0
Н.Батсүмбэрэл: 500 мянган хүнтэй түүхэн нийслэлээ сэргээн босгох томоохон ажил 1 сая мод тарих үйлсээр эхэллээ.
Залуусын хөгжилд Халтиргаатай замд машин жолоодох ЗӨВЛӨМЖ Зам мөстөж халтиргаа гулгаа үүссэн энэ нөхцөлд осол гэмтлээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний ... By admin2026-01-19
Нийгэм МУГТ Б.Цэвээндаш: Канадын гүйгчийн 1,400 км туулсан рекордыг шинэчилж 1,600 км болгоно Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon 2026” буюу хэт ... By admin2026-01-19
Нийгэм Салсан найз бүсгүйнхээ нүцгэн зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна Энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэнээс ирүүлсэн “Салсан найз залуу миний нүцгэн зургуудыг ... By admin2026-01-19