Нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “Урд шөнө Х.Ганхуяг нарын 8 хүнийг хойшлуулшгүй шалтгаанаар баривчиллаа. Тэрээр “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. Эдгээр хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. Мөн “Хишиг арвин индустриал” компанийн зарим удирдлагыг баривчиллаа. Тус компани “ЭТТ” компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм” гэв.
Мөн түүнчлэн “Чин сэтгэлийн дуудлагаар эх орныхоо төлөө жагсаж байгаа жагсагчдын хажуугаар зохион байгуулалттай турхирагч хэсэг нөхөд байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн дарга нарын данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргийг шалгаж байгаа” хэмээв.


