Зорчигч тээврийн нисэх онгоц Израилийн “Төмөр Бөмбөлөг” зэвсгийн хамгаалалт дор газардаж буйг харуулав

2023-12-11 185 2

Баасан гарагт Газын зурвасаас Палестины Хамас байгууллагын харвасан пуужингуудын дунд Arkia Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц Тель-Авив хотын Бэн Гурионы нэрэмжит буудалд амжилттай газардсан тухай Израилийн хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ үеэр Израилийн алдарт “Төмөр Бөмбөлөг” (Iron Dome) агаарын довтолгооноос хамгаалах систем нисэх буудлыг Хамасын пуужингуудаас хамгаалж байсан байна.

Сошиал сүлжээнд Хамасын харвасан пуужингууд дунд нисэх онгоц хэрхэн газардаж буйг харуулсан дүрс бичлэг, гэрэл зураг олноор нийтлэгджээ.

Тухайн өдөр Бэн Гурион нисэх буудал пуужингийн цохилтод өртсөн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна.

Iron Dome системийг хүрээлэн байгаа дайснуудынх нь агаарын довтолгооноос Израил улсыг хамгаалах зорилгоор зохион бүтээсэн юм.

Уг систем нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд радарын тусламжтай пуужин болон их бууны сумыг илрүүлж, байнд хүрэхээс нь өмнө устгах зориулалттай.

Ингэхдээ зөвхөн хүн амын суурьшлын бүсийг чиглэсэн зэвсгүүдийг амдан устгадаг байна.

Сүүлийн 12 жилийн хугацаанд ажиллахдаа Iron Dome систем 90 орчим хувийн үр дүнтэй ажилласныг Израилийн тал баталдаг.

Аравдугаар сарын 7-нд Хамас-Израилийн дайн эхэлсний дараа олон улсын авиа компаниуд Тель-Авив чиглэлийн нислэгүүдээ зогсоосон.

Харин Израилийн эрх баригчид Улаан тэнгисийн аялал жуулчлалын гол хот Эйлатыг Тель-Авивтай холбосон дотоодын нислэгүүдээ үргэлжлүүлсээр байгаа юм. Эйлат хотод Израилийн хоёр дахь том олон улсын нисэх буудал байдаг.

 

Эх сурвалж: Business Insider

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`