Владимир Путин өндөгний үнэ нэмэгдсэнд хүлцэл өчив

2023-12-15 167 1

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард иргэдийнхээ асуултад хариулдаг уламжлалт шууд нэвтрүүлэг өчигдөр цацагдлаа. Дөрвөн цагийн хугацаанд Путин 80 гаруй асуулт, хүсэлтэд хариу өгч, улс орны эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Өндөр настан Ирина Акопова өндөг, тахианы махны үнэ өссөн талаар гомдоллоход Путин уучлал гуйж ,Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс орны эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Статистик мэдээллээр нэг жилийн хугацаанд Оросын зах зээлд өндөгний үнэ 40 гаруй хувиар өсжээ. Путин цааш нь барууны орнуудын тавьсан хоригийг ОХУ амжилттай даван туулж байгаа гээд ДНБ 3.5 хувь, цалин 8 хувиар өсөх төлөвтэйг дуулгасан. Мөн ажилгүйдлийн түвшин 2.9 хувь хүртэл буурсан нь Оросын түүхэнд байгаагүй үзүүлэлт гэдгийг тодотголоо.

Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны зорилго өөрчлөгдөөгүй, Украиныг нацист үзлээс чөлөөлж төвийг сахисан улс болгох хүртэл ажиллагаа явагдана гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`