Гуравдугаар сард манай улсын төлбөрийн тэнцэл $382 саяын алдагдалтай гарчээ

2022-05-13 619 0

Төлбөрийн тэнцэл энэ оны гуравдугаар сард 382.2 сая америк долларын алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Төлбөрийн тэнцэл гэдэг бол тухайн улсын валютын орох, гарах урсгалын зөрүүг харуулж байдаг чухал үзүүлэлт юм.

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 972.4 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 648.7 (гурав дахин) сая ам.доллароор өссөн байна. Уг өсөлтөд,

  • Барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеэс 483.8 сая ам.доллароор,
  • Анхдагч орлогын алдагдал 169.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

зураг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`