2021 онд дэлхий дахиныг байлдан дагуулж байсан “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийг Нэтфликс компани 2024 онд зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Тэгвэл тус компани цувралын шинэ бүлэгт нэмж дүр бүтээх жүжигчдийн нэрсийг өчигдөр зарлажээ.
Тухайлбал жүжигчин Им Ши Ван, Кан Ха Ныль нар “Squid Game 2” цувралд гол дүр бүтээхээр сонгогдсон юм байна. Тэднээс гадна жүжигчин Пак Сон Хун, Ян Дон Гын нар туслах дүр бүтээхээр болжээ.
Цувралын эхний бүлэгт тоглосон И Жон Жэ, И Бён Хон, Гон Юү, Ви Ха Жун нар хоёрдугаар бүлэгт үргэлжлүүлэн тоглохоор болсон байна.
ВИДЕО:


