Японы засгийн газар Төв Азийн таван оронтой анхны дээд хэмжээний уулзалт зохион байгуулах болжээ. Энэхүү уулзалт арванхоёрдугаар сарын дунд үеэр Токио хотноо зохион байгуулагдах юм. Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсууд Японтой 20 гаруй жилийн турш сайд нарын түвшний хэлэлцээ хийж байна.
Анхны дээд хэмжээний уулзалтыг өнгөрсөн оны наймдугаар сард Казахстанд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч Японд томоохон газар хөдлөлт болох магадлалтай гэсэн мэдэгдэл гаргасан тул сүүлийн мөчид хойшлуулсан.
Төв Азийн таван орон хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд тул Орос улстай нягт харилцаатай байдаг. Хятад улс ч мөн тэдэнтэй харилцаагаа эрчимжүүлж байна. Японы ерөнхий сайд Такаичи Санаэ энэхүү дээд хэмжээний уулзалтыг нөөц баялаг ихтэй орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, нүүрстөрөгчгүйжүүлэх технологи, дэд бүтцийн барилга байгууламж зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж болгоно гэж найдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK


