Залуусын хөгжилдӨсвөр үеСпорт

3×3 сагсанбөмбөгийн цувралын сүүлийн тэмцээн Шанхай хотноо зохион байгуулагдах гэж байна

3х3 сагсанбөмбөгийн цувралын энэ оны сүүлийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо есдүгээр сарын 13, 14-нд зохион байгуулагдахаар болжээ. Дээрх тэмцээнд онооны чансаагаар шилдэг найман баг тоглох юм.

Монгол Улсыг төлөөлж буй “Улаанбаатар Амазонс” баг 320 оноотойгоор зургаадугаарт жагсаж, тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

“Улаанбаатар Амазонс” багийн тухайд, энэ удаагийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ хараахан эцэслээгүй байгаа гэнэ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %