Улс төрЭдийн засаг

О.Цогтгэрэл: Яагаад заавал ОХУ-ыг сонгож цахилгаан станцаа өргөтгөн шинэчлүүлэх гээд байгаа юм бэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөлөө.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Гуравдугаар цахилгаан станцын суурин дээр гэж танилцууллаа. Суурин дээр гэхээр шинээр барина гэсэн үг үү, эсвэл зэрэгцүүлж барих юм уу. Шинээр барих гэж байгаа бол яагаад заавал ОХУ гэж байгаа юм бэ. ОХУ-ын технологи яг одоо ямар түвшинд явна вэ. ОХУ-ын цахилгаан станцад манайхтай адил 1400 хүн ажилладаг. Гэтэл энэ хэмжээний нүүрсний станцад 100 гаруй хүн л ажилладаг болсон гэсэн. Жишээд хэлбэл, УАЗ 469 авто машиныг япон жипний үнээр авах гэж байгаа юм шиг яриа өрнөсөн. Яагаад заавал технологийн хорцогдолтой, хоригт орчихсон ОХУ-ыг сонгож байгаа юм бэ.

Хоёрдугаарт, суурин дээр барина гэвэл хуучныг нь буулгаад шинээр барьж таарах нь. Энэ нь алдарт Дарханы замын хоёрдугаар хувилбар бий болох вий.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -2019 онд Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр ОХУ-ын талаас манай барьж өгсөн гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн тендерийг ОХУ-ын компаниудын дунд зарлаач гэсэн санал тавьсан юм билээ. Энэ өргөтгөл шинэчлэл нь хоёр үе шаттай. Нэгдүгээр үе шат нь цахилгааны барилгыг нь буулгаж 50 мВт-ын хүчин чадалтай цахилгааны турбин, 100 к/калор цагийн хүчин чадалтай дулааны зуух суулгана. Дараа нь ашиглалтын хугацаа нь дууссан ч ашиглаж байгаа 4х12 мВт-ын дөрвөн турбиныг буулгаж, 2х125 мВт-ын хоёр турбин, 400 к/калор цагийн хүчин чадалтай дулааны зуух суурилуулна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %