ДэлхийдЗалуусын хөгжилдУрлаг

BTS-ийн Жон Гүгийн гэрт нэвтрэхийг завдсан Хятад эмэгтэйг баривчилжээ.

BTS хамтлагийн гишүүн Жон Гүг өчигдөр буюу лхагва гарагт цэргээс халагдсан. Тэгвэл үүний дараахан 30-аад насны Хятад эмэгтэй Жон Гүгийн гэрт нэвтрэхийг завджээ.

Тодруулбал,цагдаагийн газраас пүрэв гарагт мэдээлснээр, Сөүл хотын Юнсан дүүргийн цагдаагийн хэлтэс тус эмэгтэйг лхагва гарагийн орой бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг завдсан гэсэн хэргээр баривчилсан байна.

Өчигдөр буюу зургадугаар сарын 11-ний 23:20 цагийн үед тэрээр Ёнсан дүүрэгт байрлах Жонгүгийн байрны нэвтрэх кодыг дахин дахин оруулж орохыг оролдож байсныг илрүүлжээ. Жон Гүгийн хөрш нь сэжиг бүхий энэ үйлдлийг мэдээлсний дараа цагдаа нар шуурхай ирж баривчилжээ.

Тухайн эмэгтэй цагдаа нарт мэдэгдэхдээ Жонгүгийг цэргээс халагдмагц нь уулзахаар Солонгост ирсэн гэж хэлсэн байна. Одоогоор уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Жонгүг нь 2023 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн 18 сарын хугацаатай заавал биелүүлэх цэргийн албаа дуусгаад лхагва гарагт халагдаж ирээд байгаа юм.

Эх сурвалж:Korea times 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %