ДэлхийдЗалуусын хөгжилдУрлаг

BTS-ийн дөрвөн гишүүн ирэх 7 хоногт цэргээс халагдана.

BTS хамтлагийн дөрвөн гишүүн болох RM, V, Жимин /Jimin/ болон Жон Гүг /Jungkook/ нар ирэх долоо хоногт 18 сарын хугацаатай цэргийн албаа дуусгаж, халагдах гэж байна.

BigHit Music агентлагийн мэдээлснээр хамтлагийн ахлагч RM болон V нар зургадугаар сарын 10-нд, Жимин болон Жон Гүг нар зургадугаар сарын 11-нд халагдах аж.

Агентлагийн зүгээс халагдах өдрүүдэд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй бөгөөд фэнүүдийг тухайн газруудад очихгүй байхыг хүсчээ. Харин фэнүүдийг зүрх сэтгэлээсээ халуун дотно мэндчилгээ, дэмжлэгээ илэрхийлэхийг уриалав.

BTS хамтлагийн долоон гишүүнээс Жин болон J-Hope нар өнгөрсөн жил цэргийн албаа дуусгасан бол Suga нь энэ сарын 21-нд нийгмийн үйлчилгээний хөтөлбөрөөр албаа дуусгана.

Цэргийн албаны дараа, зургадугаар сарын 13-14-нд Goyang-si, Gyeonggi-do дахь KINTEX 2 төвд BTS FESTA 2025 хэмээх хоёр өдрийн фэн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд энэ нь хамтлагийн 12 жилийн ойг тэмдэглэх, мөн гишүүдийн бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин нэгдэхийг тэмдэглэх үйл явдал болох юм.

Эх сурвалж:Korea Times 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %