ХЭМНЭВ гэсэн лоозон барьсан залуусыг гэрээс нь баривчилжээ

2022-04-08 647 0

Өчигдөр төв талбайн жагсаалын үеэр ХЭМНЭВ гэсэн лоозон барьсан залуусыг дөнгөж сая цагдаагийн байгууллагын гурван алба хаагч гэрээс нь баривчлан авч явсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.Эх сурвалжийн мэдээлж буйгаар: “Гадаа нь ирж уулзаад цагдаа нар утсыг нь булааж авах гэж оролдсон” гэлээ.Баривчлагдсан иргэн: “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс залгаад уулзах хэрэгтэй байна гэсэн. Хэсэг хугацааны дараа хаалга нүдээд онгойлгосон чинь гурван энгийн хувцастай алба хаагч цагдаагийн тэмдэгээ үзүүлээд гадаа гараад уулзъя гэсэн. Гараад уулзахад машиндаа суулгаад “За одоо явна” гэсэн. Тухайн үед утсаараа бичлэг хийгээд явж байсан чинь утас булааж аваад, хүч хэрэглэх процесс руу шилжсэн. Машиндаа чихэж суулгаад одоо авч явна гэсэн. Эсэргүүцэл үзүүлсээр байж гэртээ орж ирээд хувцасаа солиод одоо дуудсан газар руу нь явж байна” гэв

    

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`