
Энэтхэг улсын Мумбай хотод болсон “Miss World” тэмцээнд дэлхийн 111 улсыг төлөөлсөн бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Чех улсын оролцогч Кристина Пишкова түрүүллээ.
Биеийн хөгжил, гоо үзэсгэлэн, авьяас билиг, илтгэх чадвар зэрэг олон дэд тэмцээний үр дүнд 40 оролцогч шалгарч үлдээд байв.
Тэдгээрээс өчигдөр шилдэг 12, дараа нь шилдэг 8, дараа нь шилдэг дөрвийг шалгаруулжээ.
Сүүлийн дөрөвт Африк, Европ, Ази, Америк дөрвөн тивийн оролцогчид үлдсэн юм.
Ингээд Ливан, Тринидад ба Тобаго, Ботсвана улсын гоо бүсгүйчүүдийг ардаа орхисон Кристина Пишкова түрүүлж, Miss World 2024 тэмцээний титмийг зүүжээ.
Тэрбээр 25 настай, 181 см өндөр, хуулийн сургуулийн оюутан, модель юм.