Улаанбаатар хотод 40, орон нутагт 12 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

2022-04-10 506 0

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 52 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 40 нь Улаанбаатар хотод,
  • 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 164 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 621 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн 10 нь нэн хүнд, 39 нь хүнд, 71 нь хүндэвтэр, 44 нь хөнгөн оноштой байна.

зураг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`