Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэх аж.
Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Монгол хүүхдүүд 2023” арга хэмжээ дуусаад 21:30 цагт дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд:
- Цэцэг төв-Хайлааст
- Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр
- МУБИС /хойд/-Ханын материал
- Ард кино театр-Орбит
- Ард кино театр-Нисэх
- Сүхбаатарын талбай-Улаанхуаран
- Сүхбаатарын талбай-Шархад
Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчилгээг үзүүлнэ хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.




