
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунд өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олголоо.
Б.Наранзун нь шинэ залуу уран бүтээлчдэд туслах, менежментийг нь хийх зорилгоор “Leto music label”-г байгуулсан юм. Тэрбээр дуучин Наагий, The Wasabies, The R&N хамтлаг зэрэг шинэ залуу уран бүтээлчтэй хамтран ажиллаж байна.
Мөн The Voice шоуны өнгөрсөн улиралд шүүгч, дасгалжуулагчаар ажилласан билээ.