МАН: Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.

2025-06-09 117 0

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн 32 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж, МАН-ын Бага хурлаар хэлэлцэх гэж байна.

Одоо МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурал руу оруулж дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ.

Хуульд зааснаар ирэх долоодугаар сарын 3-ны өдөр гэхэд шинэ Засгийн газрын танхимыг байгуулсан байх ёстой.


Гомбожавын Занданшатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`