Ногоон байгууламж, явган хүний замд машинаа байрлуулсан жолооч нарыг торгожээ

2024-06-17 139 0

Цахим орчинд энэ оны 05 дугаар сарын 29-өөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд “Зөвхөн Монголд л харах боломжтой” зэрэг гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хорооллын дунд байх ногоон байгууламжид тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, О нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд тус бүр Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35-д зааснаар тус бүр 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`