
Шведийн нийслэл Стокхолм хотод байрлах “Exeger” компани нано технологиор хэвлэсэн нарны зай хураагууртай төхөөрөмжүүд бүтээжээ.
Компани цүнх, чихэвч, чанга яригч, дуулга гэх мэт төхөөрөмжүүдийн боломжит гадарга дээр нарны зай хураагуурын бичил эдүүдийг нано технологийн тусламжтайгаар хэвлэдэг байна.
Эдгээр төхөөрөмжүүдийг гар аргаар цэнэглэх шаардлагагүй бөгөөд ямар ч гэрлээр өөрийгөө цэнэглэх чадвартай аж.
Компанийг үүсгэн байгуулсан, Гүйцэтгэх захирал Жиованни Фили “Төхөөрөмжүүд өөрийгөө ямар ч гэрлээр цэнэглэж чадна. Жишээ нь та чихэвчээ зүүгээд ажил дээр суух, гадуур алхах, фитнест гүйх зэрэг юу ч хийсэн чихэвч бүхий л өдрийн турш өөрийгөө цэнэглэнэ. Үүнийг чанга яригч, ухаалаг дуулга, цүнх зэрэгт ашиглаж болно” гэв.
Энэхүү технологийг одоогоор гар утас, лаптоп гэх мэт цэнэг их шаарддаг төхөөрөмжид ашиглах боломжгүй. Учир нь нарны зай хураагуур суурилуулсан гадаргын хэмжээ болон төхөөмжийн цэнэг ашиглах чадвар хоёрын уялдааг харгалзах шаардлагатай аж.
Төхөөрөмжүүд дээр хэвлэсэн нарны эрчим хүчийг хуримтлуулах нано эд нь 1.3 мм зузаантай.
Эх сурвалж: BBC