“Apple” компани санах ойн чипийн шинэ нийлүүлэгч хайж эхэллээ

2022-04-02 587 0

“Apple” компани “iPhone” гар утсанд ашигладаг санах ойн чипийн шинэ нийлүүлэгч олохоор судалж байна. Хоёрдугаар сард “Apple”-ийн гол нийлүүлэгч Японы “Kioxia Holdings” компанийн хоёр үйлдвэрт саатал гараад байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Apple” цаашид тасалдал үүсэхээс сэргийлж, нийлүүлэгчдээ төрөлжүүлэхээр судалж эхэлжээ.

“Apple” БНХАУ-ын “Yangtze Memory Technologies” компанитай хамтран ажиллахаар хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Одоогоор “Micron Technology”, “Samsung Electronics”, “SK Hynix” зэрэг томоохон компаниуд “Apple”-д санах ойн чип нийлүүлж байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`