ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР Л.ЗОЛЗАЯА, Ц.АМАРТӨГС, Б.ТӨГСЦЭНГЭЛ НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор:
- Цэнддаваагийн Амартөгс
- Бадамдоржийн Төгсцэнгэл
- Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг нэр дэвшүүлжээ.
Зүүн гар талаас Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл
Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяаг дэвшүүлэх санал оруулсан байна.
Л.Золзаяа нь:
1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1995 онд нийслэлийн 45-р дунд сургууль төгссөн. 1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд суралцан төгсөж, эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- Тагнуулын ерөнхий газарт ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 2001-2005 орон нутгийн нэгжид ажилтан
- 2005-2011 онд- ТЕГ-ын Төвийн нэгжид ажилтан, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга
- 2011-2013 онд- АТГ-т ахлах ажилтан
- 2013-2015 онд- ТЕГ-ын орлогч дарга
- 2015- 2019 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-т
- 2019-2023 онп Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн
- 2023-2025 онд ТЕГ-ын орлогч дарга
- 2025 оны 3-р сараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж байна.
Тэрбээр ҮАБ, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай хэмээн үзэж, ТАЗ-ийн гишүүнээр ажиллуулахаах нэр дэвшүүлж байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд танилцуулав.
Пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд:
- Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/


