Оюутнуудын 28.8% нь бизнес, удирдахуй болон эрх зүйн мэргэжлээр суралцаж байна

2022-04-25 429 0

2021/2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 712.4 мянган хүүхэд суралцаж байгаагаас жилд дунджаар 34.8 мянга орчим нь төгсөж байна.

2021/2022 оны хичээлийн жилд Их, дээд сургууль, коллежид нийт 30.5 мянган оюутан залуус шинээр элсэн суралцаж байна.

Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг суралцаж буй мэргэжлийн чиглэлээр авч үзвэл, 2021/2022 оны хичээлийн жилийн эхэнд нийт суралцагчдын 28.8 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 12.8 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт, 12.2 хувь нь боловсролын чиглэлээр тус тус суралцаж байгааг ҮСХ мэдээлэв.

May be an image of 2 people and text

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`